Ерөнхий захирал: ZHAO YANG
ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ
Нэг талаас: Бүгд найрамдах Хятад Ард улс /цаашид ”БНХАУ” гэх/-ын Эрээн хот дахь хуулийн этгээд “ЖАК ДА СУПЛАЙ ЧЭЙН” ХХК-ийг төлөөлж, Ерөнхий захирал ZHAO YANG /цаашид “А тал” гэх/,
Нөгөө талаас: Монгол улсын хуулийн этгээд, иргэн “_______________________” цаашид “Б тал” гэх нар энэхүү “Хамтран ажиллах гэрээ” /цаашид “гэрээ” гэх/-г Монгол улсын Иргэний хуулийн 476 дугаар зүйлийг үндэслэн, харилцан ашигтай хамтран ажиллахаар доорх нөхцлийг харилцан тохиролцож байгуулсан болно.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү гэрээгээр талууд БНХАУ-д үйлдвэрлэсэн олон улсын хүнсний аюулгүй байдлын стандартад нийцсэн А талын худалдаж буй жимс, ногооны боруулагч болох хүсэлт гаргаж, өөрийн хаяг дээр бараа үйлчилгээг платформын хэрэгслүүдийг (жишээ нь: апп, вэб) ашиглах эрх авч, бараа, тээвэр, болон борлуулалтанд дэмжлэг үзүүлж, сурталчлан, захиалга цуглуулж, хүргэлтийг зохион байгуулахад хамтран ажиллахтай холбогдон талуудын хооронд үүсэх эрх зүйн харилцааг зохицуулна.
1.2 Талууд хамтран ажиллахдаа нөгөө талын бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гуравдагч этгээдийн өмнө харилцан хамгаалж, хууль ёсны эрх ашгийг хүндэтгэнэ.
Хоёр. Гэрээний хугацаа
2.1 Энэхүү гэрээ нь 2025 оны ___ дугаар сарын ___ -ны өдөр талууд гэрээнд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болж, талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болно.
Гурав. Талуудаас гаргаж буй баталгаа, мэдэгдэл
3.1 Талууд тус бүрийн хуулийн этгээдийн эрх зүйн статус нь дор дурдсан хуулийн хүчин төгөлдөр баримт бичгээр тодорхойлогдоно. Үүнд:
• “А тал” буюу БНХАУ-ын хуулийн этгээд “JACK DA SUPPLY CHAIN” LLC - бүхий хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
• “Б тал” буюу Монгол улсын хуулийн этгээд регистрийн ............ дугаар бүхий хуулийн этгээдийн иргэний үнэмлэхний хуулбар гэрчилгээ.
3.2 Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбогдуулан дараах баталгаа, мэдэгдлийг гаргаж буй болно. Үүнд:
3.2.1 “А тал” нь БНХАУ-ын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүнсний бараа худалдах, нийлүүлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, талуудын хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн чадвартай бөгөөд аливаа гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн өр төлбөр, үүрэг, хариуцлага байхгүй болохыг;
3.2.2 “Б тал” нь Монгол улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, иргэн бол насанд хүрсэн, Хотхон дотроо групп эсвэл олон танилтай байх (facebook,wechat гэх мэт), платформын шаардлагаар бодит мэдээллээ (иргэний үнэмлэх, холбоо барих дугаар,хаяг гэх мэт) өгөх, талуудын хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн чадвартай, ажлаа явуулахад шаардагдах тоног төхөөрөмж \хөргөгч, хөргүүр\-тэй тухайн үйл ажиллагааг явуулахад МУ-ын хууль тогтоомжид заасан хууль, дүрэм, стандартын шаардлагад нийцсэн ажлын байртай байх бөгөөд аливаа гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн өр төлбөр, үүрэг, хариуцлага байхгүй болохыгтус тус баталж буй болно.
Дөрөв. Талууд хамтран болон тус тусдаа хэрэгжүүлэх үйл ажиллагаа, ашиг хуваарилах зарчим
4.1 “А тал” нь талуудын хамтын үйл ажиллагааны хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
4.1.1 Барааны мэдээлэл, үнийн бодлого, төлбөр тооцооны журам тодорхойлох
4.1.2 “Б тал”-тай гэрээ байгуулсны дагуу захиалга боловсруулах, платформоор орж ирсэн захиалгыг захиалга хийгдсэнээс 24 цагийн дотор БНХАУ-ын Эрээн хотоос Б талын ажлын байранд хүргүүлэх:
4.2 “Б тал” нь талуудын хамтын үйл ажиллагааны хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
4.2.1 Монгол улсын иргэдэд “А тал”-аас үзүүлэх үйлчилгээ, барааг сурталчлах, холбогдох мэдээллээр хангах,
4.2.2 “А тал”-тай гэрээ байгуулсны дагуу А талаас хүргэгдэж ирсэн барааг хүргэгдэж ирсэнээс 24 цагийн дотор захиалагчид хүргэн өгөх:
4.3 Талууд хамтын үйл ажиллагааны үр өгөөж, ашигт байдлыг нэмэгдүүлэн харилцан ашигтай хамтран ажиллах зорилгын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
4.3.1 Тус тусын улс орны ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг, нэр хүндтэй компаниудын туршлага, үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээний нэр төрөл, үнийн бодлого зэргийг байнга судлах; /өрсөлдөгчийн судалгаа хийх/
4.3.2 Судалгаа, шинжилгээний үндсэн дээр захиалгын тоо, ашиг орлогыг нэмэгдүүлэх бодлого, төлөвлөгөөг боловсруулах, харилцан санал солилцох;
4.3.3 Хамтын үйл ажиллагаатай холбогдох шинэ санал, санаачлагыг дэвшүүлэх;
4.3.4 Мэргэжил, арга зүйн тусламж, дэмжлэг авах;
4.3.5 Хамтын ажиллагааны явц, үр дүнг байнга тайлагнах, үнэлэлт, дүгнэлт өгөх.
4.3.6 Талууд хамтын үйл ажиллагааны явцад өөрсдийн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн алдагдлыг өөрсдөө хариуцах ба барааны борлуулалтын орлогоос Б талд 10 хувийг өгөх бөгөөд Монгол улсын хуулийн дагуу төлвөл зохих татвар шимтгэлийг Б тал өөрөө 100 хувь хариуцан ажиллана.
Тав. “А тал”-ын эрх, үүрэг
5.1 “А тал” нь дараах эрхийг эдэлнэ. Үүнд:
5.1.1 Стандарт, шаардлагад нийцсэн, барааг нийлүүлэх
5.1.2 Монгол улсын иргэдэд “А тал”-ын барааг сурталчлан, тодорхой мэдээ, мэдээллээр хангахыг “Б тал”-аас шаардах;
5.1.3 Барааны захиалга өгсөн, бараа хүргэгдсэн иргэдтэй холбогдох мэдээллийг илгээхийг шаардах;
5.1.4 Сургалт зохион байгуулах \шаардлагатай тохиолдолд\
5.1.5 “Б тал”д бараа хүргэгдсэнээс хойш 24 цагийн дотор захиалагчид хүргэж өгөхийг шаардах эрхтэй.
5.2 “А тал” нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
5.2.1 Барааг сурталчлах, мэдээ, мэдээллээр хангах;
5.2.2 “Б тал”ыг сэтгэл хангалуун, тав тухтай аялах бүхий л боломж, нөхцлийг бүрдүүлэх;
5.2.3 Хууль, дүрэм, стандартад тохирсон эрүүл бараагаар хангах:
5.2.4 “Б тал”-тай байнгын харилцаа холбоотой ажиллах үүрэгтэй.
5.2.5 “Б тал”д өгөх ёстой нийт орлогын 10 хувийг сар бүрийн 26-27-нд төлөх:
Зургаа. “Б тал”-ын эрх, үүрэг
6.1 “Б тал” нь дараах эрхийг эдэлнэ. Үүнд:
6.1.1 Монгол улсын иргэдэд платформыг ашиглах барааг сурталчлан, тодорхой мэдээ, мэдээллээр хангахыг “А тал”-аас шаардах;
6.1.2 Захиалагч иргэдтэй зөв боловсон харьцах, борлуулалтын дараах асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх,
6.1.3 Барааны талаарх холбогдох мэдээллийг илгээхийг шаардах;
6.1.4 “А” талаас өөрийн авах ёстой хөлсийг шаардах
6.2 “Б тал” нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
6.2.1 Платформыг дагах, хуурамч сурталчилгаа хийхгүй байх:
6.2.2 Барааны үнийг өөрчлөхгүй байх:
6.2.3 Барааг заасан хугацаанд хүлээн авах, зөв хадгалах, үйлчлүүлэгчид 24 цагийн дотор хүргэх;
6.2.4 “А тал”-тай байнгын харилцаа холбоотой ажиллах үүрэгтэй.
Долоо. Талуудын мэдээлэл солилцох үйл ажиллагаа
7.1 Талууд хамтран ажиллах хугацаанд байнгын харилцаа холбоотой ажиллаж, үйл ажиллагааны явц, үр дүнг бие биедээ тогтмол тайлагнан, хамтын ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч ажиллана. Талууд цахим шуудан болон утсаар, шаардлагатай тохиолдолд баталгаат шуудангаар мэдээлэл солилцоно.
7.2 Талууд өөрсдийн зүгээс явуулсан аливаа мэдээ, мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцах үүрэгтэй ба өгөгдсөн мэдээллийг цахим шуудан, албан захидал, тоот зэрэг албан ёсны баримтаар баталгаажуулна.
Найм. Талуудын хариуцлага
8.1 Талууд өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн тохиолдолд нөгөө талдаа учирсан хохирлыг бүрэн хариуцна.
8.2 А талаас хүргэгдсэн барааг захиалагчид хүргээгүй, хугацаанд нь хүргээгүйгээс муудсан, хаясан, идсэн зэргээс үүссэн хохирлыг Б тал 100 хувь бүрэн хариуцна.
Ес. Гэрээ цуцлах, дуусгавар болгох үндэслэл
9.1 Энэхүү гэрээг дараах тохиолдолд дуусгавар болсонд тооцно. Үүнд:
9.1.1 Талууд харилцан тохиролцсоноор;
9.1.2 Гэрээний үүрэг бүрэн биелэгдсэнээр;
9.1.3 Б тал өдөрт 20 кг эсвэл 2 өдөр захиалга өгөөгүй бол А тал гэрээг цуцлах эрхтэй \эхний сарыг тооцохгүй\;
9.1.4 Эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ цаашид биелүүлэх боломжгүй болсон.
9.1.5 Талууд гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд:
9.2 Талууд гэрээг дуусгавар болгосноор үүссэн нөхцөл байдлыг дүгнэсний үндсэн дээр гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан зардал, хохирол зэрэг бусад асуудлыг харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ.
Арав. Давагдашгүй хүчин зүйл
10.1 Талууд давагдашгүй хүчин зүйл /газар хөдлөлт, үер усны гамшиг зэрэг байгалийн гэнэтийн аюул осол, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хориг, дайн байлдаан, халдварт өвчин, тээвэрлэлт зогсох нөхцөл байдал г.м/-ийн улмаас энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний үүргийн биелэлтийг уг саадыг арилах хүртэл хугацаагаар сунгагдсанд тооцох ба давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөнө.
Арван нэг. Нууцлалын баталгаа
11.1 Талууд энэхүү гэрээний дагуу олж мэдсэн нөгөө талын бизнесийн нууцад хамаарах мэдээ, мэдээллийг нөгөө талын зөвшөөрөлгүйгээр бусад гуравдагч этгээдэд аливаа хэлбэрээр задлах, дамжуулахыг хориглоно.
11.2 “Б тал” нь А талын барааны үнэ, нийлүүлэлтийн мэдээлэл зэрэг бусад нууц мэдээллийг тараахгүй байх;
11.3 Талууд энэхүү гэрээний 11.1-т заасныг зөрчиж, нууц мэдээллийг гуравдагч этгээдэд задруулсан нь тогтоогдвол үүнээс үүдэн учирсан хохирлыг буруутай тал нь нөгөө талдаа нөхөн төлнө.
Арван хоёр. Бусад зүйл
12.1 Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбогдон үүссэн аливаа маргаан, санал зөрөлдөөнийг эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэх ба ийнхүү шийдвэрлэх боломжгүй тохиолдолд Монгол улсын харьяалагдах шүүхээр үүссэн маргааныг шийдвэрлүүлнэ.
12.2 Энэхүү гэрээг монгол хэл дээр 2 эх хувь үйлдсэн бөгөөд талууд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулснаар хүчин төгөлдөр болох ба гэрээний хувь тус бүр нэгэн адил хүчинтэй байна.
Гэрээ байгуулсан:
“А тал”-ыг төлөөлж:
“ЖАК ДА СУПЛАЙ ЧЭЙН” ХХК-ийн Ерөнхий захирал
“ZHAO YANG